Библийн монгол орчуулгын түүхийн баримтат киноны танилцуулга

АБН Амонг студитэй хамтран Библийн монгол орчуулгын түүхээр баримтат кино хийхээр ажиллаж байна. Библийг монгол хэлнээ орчууллаа гэсэн хамгийн анхны түүхэн баримт 1305 оных байдаг. Үүнээс хойш монгол хэлний хэд хэдэн аялга дээр олон хувилбарууд гарсан түүхтэй. Энэхүү сонирхолтой түүхийг олон нийтэд хүргэх зорилгоор тус баримтат киног хийхээр зорьж байна. Киноны танилцуулгыг дор үзэж сонирхоорой.