Библийн монгол орчуулгын түүхийн баримтат киноны танилцуулга

АБН Амонг студитэй хамтран Библийн монгол орчуулгын түүхээр баримтат кино хийхээр ажиллаж байна. Библийг монгол хэлнээ орчууллаа гэсэн хамгийн анхны түүхэн баримт 1305 оных байдаг. Үүнээс хойш монгол хэлний хэд хэдэн аялга дээр олон хувилбарууд гарсан түүхтэй. Энэхүү сонирхолтой түүхийг олон нийтэд хүргэх зорилгоор тус баримтат киног хийхээр зорьж байна. Киноны танилцуулгыг дор үзэж сонирхоорой.

Библийн үзэсгэлэн нээгдлээ

Библийн монгол орчуулгын 710, анхны бүрэн орчуулга хэвлэлийн 170 жилийн ойд зориулсан Библийн үзэсгэлэн Уран зургийн галерейд 2016 оны 10 сарын 28-наас 11 сарын 6 хүртэл 10 хоногийн хугацаатай нээгдлээ. Үзэсгэлэнд 1846 онд хэвлэгдсэн монгол хэл дээрх Библийн Шинэ гэрээ, 1880 онд хэвлэгдсэн Шинэ гэрээ (засварлагдсан хувилбар), 1952 оны Шинэ тистаминт зэрэг сонирхолтой хэвлэлүүд тавигдлаа.