СМО төслийн баг өнгөрсөн 2016 онд дараах ажлыг хийж гүйцэтгэлээ.
Орчуулга:
Библийн Хуучин гэрээний дараах номын үндсэн орчуулгыг эх еврей хэлнээс хийж, багаар хэлэлцэж дууслаа:
- Иэхошүа (24 бүлэг)
- Захирагчид (21 бүлэг)
- Эхлэл (50 бүлэг)
- Гэтлэл (40 бүлэг)
Судалгаа шинжилгээний ажил:
Төслийн удирдагч 5 сарын 1-28-ны хооронд Европт сургалт, судалгааны аялал хийсэн.
- Ватиканы номын санд 2 долоо хоногийн судалгаа хийж, Монголын христитгэлийн түүх, Библи орчуулгын түүхтэй холбоотой ном материалыг үзэж лавлалаа.
- Энэхүү хугацаанд Ром хот дахь 4 номын сан, архивт очиж ажиллалаа.
- Халимагуудын дунд ажиллаж, Библи орчуулга хийж байсан мораавчуудын материал хадгалагдаж байгаа Германы зүүн хил дээрх Хернхүт хотод 3 хоног ажилласан.
- Монголын христитгэлийн түүх, Библийн монгол орчуулгын түүхийн тухай нийтлэл англи хэл дээр бичиж, АНУ-ын Вестминстер Теологийн Сургуулиас гаргадаг Unio cum Christo эрдмийн сэтгүүлд нийтлүүллээ.
Сургалт семинар
- 1 сар. Галиг шинэчлэлийн уулзалт зохион байгуулж, өөрчлөгдөж байгаа галигийн зарчмыг тайлбарлаж, оролцсон хүмүүсийн санал бодлыг сонссон.
- 1 сар. В.И.Ти.Нет байгууллагын хөдөөний орон нутгийн ахлагч удирдагчдад зориулсан сургалт дээр очиж, төслөө танилцуулж, Библиэс хуваалцав.
- 3 сар. Төслийн удирдагч Токио хотод Библийн монгол орчуулгын ажлын талаар лекц уншсан. Хуралд 40 гаруй хүмүүс оролцож, лекцийн талаар Японы христитгэлт сонин, сэтгүүл, телевизээр тусгай нийтлэл, мэдээ нийтлэгдсэн. Оролцогчид болон ЯБН-ийнхэн маш өндөр сэтгэгдэлтэй байлаа.
- 5 сар. Италид Библийн орчуулгын төслийн удирдагч нарт зориулсан 5 хоногийн сургалтад суусан.
- 11 сар. Төслийн удирдагч Монголын Библи орчуулгын сэдвээр Японд илтгэл тавилаа.
- 12 сар. Бурханы чуулганы Библийн сургааль дээр очиж, төслөө танилцуулан, Бурханы үгээс номлолоо.
Олон нийтэд хандсан уулзалт, нэвтрүүлэг
- 1 сар. Амонг студид Библийн монгол орчуулгын түүхийн тухай хоёр нэвтрүүлэгт зочноор оролцлоо.
- 10 сар. Библийн монгол орчуулгын 710, анхны бүрэн орчуулга хэвлэлийн 170 жилийн ойд зориулсан цогц арга хэмжээ буюу Библийн үзэсгэлэн, “Соломоны эрдэнэ үгс” болон “Иованы ивангили” номын хөрвүүлгэ, эх бэлтгэл, эрдмийн хурлыг зохион байгуулж, Библийн монгол орчуулгын түүхийн баримтат киноны эх түүхийг бичихэд төслийн баг идэвхтэй оролцлоо.